Нууцлалын бодлого
Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 6 сар
Энэхүү бодлого нь MiniGift Studio таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг тухай тайлбарлана. Үйлчилгээг ашигласнаар та энэхүү бодлогыг хүлээн зөвшөөрнө.
1. Цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл: имэйл хаяг, утасны дугаар, нэр.
- Контент: таны оруулсан зураг, дурсамж, мэндчилгээ, хүлээн авагчийн нэр.
- Техникийн мэдээлэл: IP хаяг (зөвхөн hash хэлбэрээр), browser/user-agent — спам, халдлагаас хамгаалах зорилгоор.
- Төлбөрийн мета мэдээлэл: гүйлгээний дугаар, дүн, төлөв. Картын дугаар, нууц мэдээллийг бид хадгалдаггүй — үүнийг төлбөрийн систем (Wire/QPay) шууд боловсруулна.
2. Мэдээллийг ашиглах зорилго
- Бэлгийн вэбсайт үүсгэх, линкээр хуваалцах үндсэн үйлчилгээг үзүүлэх.
- Хэрэглэгчийг нэвтрүүлэх, бүртгэлийг баталгаажуулах.
- Төлбөр боловсруулах, баталгаажуулах.
- Залилан, спам, хэт олон оролдлогоос хамгаалах (IP hash ашиглан хязгаарлалт тавих).
3. Хадгалалт ба хугацаа
Өгөгдөл нь Supabase (мэдээллийн сан, файл хадгалалт) дээр хадгалагдана. Үүсгэсэн бэлэг болон холбогдох зураг/дуу нь 7 хоногийн дараа автоматаар устгагдана. Бүртгэлийн мэдээлэл нь таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгалагдана.
4. Гуравдагч тал
Бид таны мэдээллийг зарж борлуулдаггүй. Үйлчилгээ үзүүлэхэд дараах түншүүдийг ашиглана:
- Supabase — мэдээллийн сан, нэвтрэлт, файл хадгалалт.
- Wire / QPay — төлбөр боловсруулах.
- Vercel — вэб хостинг.
5. Cookie
Бид зөвхөн зайлшгүй шаардлагатай cookie ашиглана: нэвтрэлтийн session cookie болон хувийн бэлэг нээх үед хадгалагддаг unlock cookie (httpOnly). Эдгээр нь үйлчилгээг ажиллуулахад зориулагдсан бөгөөд зар сурталчилгааны зорилгоор ашиглагддаггүй.
6. Аюулгүй байдал
- Хувийн бэлгийн passcode-г hash хэлбэрээр (PBKDF2) хадгална — анхны утгыг сэргээх боломжгүй.
- Зураг, дуу зэрэг файлыг хаалттай (private) санд хадгалж, зөвхөн хугацаатай signed линкээр харуулна.
- Мэдээллийг дамжуулахдаа HTTPS шифрлэлт ашиглана.
7. Таны эрх
Та өөрийн бүртгэл, түүнд хамаарах мэдээллийг устгуулах хүсэлт гаргах эрхтэй. Хүсэлтээ доорх холбоо барих мэдээллээр ирүүлнэ үү.
8. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуудлаар: утас 60067553.