Үндсэн хэсэг рүү очих
← Нүүр хуудас

Төлбөр буцаалтын бодлого

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 6 сар

MiniGift Studio нь дижитал бүтээгдэхүүн (бэлгийн вэбсайт линк) үзүүлдэг тул буцаалтын нөхцөлийг доор тодорхой зааснаар зохицуулна.

1. Үндсэн зарчим

Бэлгийн линк нь төлбөр төлсний дараа шууд үүсгэгдэж, ашиглах боломжтой болдог дижитал бүтээгдэхүүн юм. Тиймээс линк амжилттай үүсгэгдэж, ашиглагдсан тохиолдолд төлбөрийг ерөнхийдөө буцаахгүй.

2. Буцаалт хийгдэх тохиолдол

Дараах тохиолдолд төлбөрийг бүрэн буцаана:

  • Нэг үйлчилгээний төлбөр давхар (2 удаа) суутгагдсан.
  • Төлбөр амжилттай төлөгдсөн боловч техникийн алдаанаас болж линк/эрх огт үүсээгүй.
  • Бидний талын алдаанаас болж та үйлчилгээг авч чадаагүй.

3. Буцаалт хийгдэхгүй тохиолдол

  • Линк амжилттай үүсгэгдсэн боловч санаа бодлоо өөрчилсөн.
  • Линкийн 7 хоногийн хугацаа дуусч автоматаар устсан (энэ нь үйлчилгээний нөхцөлийн дагуу хэвийн үйлдэл).
  • Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл (нэр, зураг, текст) буруугаас үүдсэн асуудал.

4. Буцаалт хүсэх журам

Буцаалт хүсэхдээ гүйлгээ хийгдсэнээс хойш 7 хоногийн дотор доорх холбоо барих мэдээллээр гүйлгээний дугаар, төлсөн дүн, шалтгааныг бичиж ирүүлнэ үү.

Хүсэлтийг хүлээн авч шалгасны дараа зөвшөөрөгдсөн буцаалтыг 3–5 ажлын өдрийн дотор анхны төлбөр хийсэн сувгаар буцаана.

5. Холбоо барих

Буцаалтын хүсэлт, асуудлаар: утас 60067553.

Төлбөр буцаалтын бодлого | MiniGift Studio