Үндсэн хэсэг рүү очих
← Нүүр хуудас

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 6 сар

MiniGift Studio (цаашид “бид”, “Платформ”) үйлчилгээг ашигласнаар та доорх нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв та эдгээр нөхцөлтэй санал нийлэхгүй бол үйлчилгээг ашиглахгүй байхыг хүсье.

1. Үйлчилгээний тодорхойлолт

MiniGift Studio нь хэрэглэгчид нэр, мэндчилгээ, зураг, дурсамж, дуу зэргийг оруулан хувийн бэлгийн вэбсайт үүсгэж, хуваалцах боломжтой shareable линк авах онлайн платформ юм.

Үүсгэсэн бэлгийн линк бүр үүсгэснээс хойш 7 хоногийн дараа автоматаар устгагдана. Хугацаа дууссаны дараа уг бэлэг болон холбогдох файлуудыг сэргээх боломжгүй.

2. Бүртгэл ба хэрэглэгчийн хариуцлага

  • Бүртгэл үүсгэхдээ үнэн зөв мэдээлэл (имэйл, утас) оруулна.
  • Нэвтрэх нууц үг, бүртгэлийн аюулгүй байдлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
  • Бусдын нэр, имэйл, утсаар хуурамч бүртгэл үүсгэхийг хориглоно.
  • 18-аас доош насны хэрэглэгч эцэг эх/асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр ашиглана.

3. Төлбөр

Нэг төлбөртэй загвар дээр бэлгийн линк үүсгэх эрх нь ₮9,900 бөгөөд энэ нь сонгосон тухайн нэг загвар дээр 1 удаагийн линк үүсгэх эрх олгоно. Төлбөрийг Wire / QPay зэрэг төлбөрийн системээр хийнэ.

Бид үнэ болон багцын нөхцөлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх эрхтэй. Өөрчлөлт нь өмнө хийгдсэн төлбөрт нөлөөлөхгүй.

4. Зөвшөөрөгдөхгүй хэрэглээ

Дараах зүйлийг хатуу хориглоно:

  • Хууль бус, доромжилсон, заналхийлсэн, садар самуун агуулга байршуулах.
  • Зохиогчийн эрх бүхий дуу, зураг, видеог зөвшөөрөлгүйгээр ашиглах.
  • Бусдын хувийн мэдээлэл, зургийг тухайн хүний зөвшөөрөлгүйгээр оруулах.
  • Платформын аюулгүй байдлыг эвдэх, автоматжуулсан халдлага, спам үйлдэл хийх.

Эдгээрийг зөрчсөн тохиолдолд бид холбогдох бэлэг, бүртгэлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр идэвхгүй болгох эсвэл устгах эрхтэй.

5. Оюуны өмч ба контентын эрх

Таны оруулсан зураг, мэндчилгээ, дурсамж зэрэг контент нь танд хамаарна. Үйлчилгээг үзүүлэх зорилгоор уг контентыг хадгалах, хуваалцсан хүнд харуулах эрхийг та бидэнд олгоно.

MiniGift Studio платформ, түүний дизайн, загвар, код нь биднд хамаарах оюуны өмч бөгөөд зөвшөөрөлгүйгээр хуулбарлахыг хориглоно.

6. Хариуцлагын хязгаарлалт

Үйлчилгээг “байгаа байдлаар нь” (as-is) үзүүлнэ. Гуравдагч талын төлбөрийн систем, хостинг, интернэт холболтоос үүдэлтэй тасалдал, хүлээн авагч линк нээж чадахгүй байх зэрэг шууд бус хохиролд бид хариуцлага хүлээхгүй. Бидний хариуцлага тухайн гүйлгээний төлбөрийн дүнгээр хязгаарлагдана.

7. Нөхцөл өөрчлөх

Бид энэхүү нөхцөлийг шинэчлэх эрхтэй. Чухал өөрчлөлтийг платформ дээр зарлана. Шинэчилсний дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар та шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

8. Холбоо барих

Асуулт, гомдол байвал: утас 60067553.

Энэхүү нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэн зохицуулагдана.

Үйлчилгээний нөхцөл | MiniGift Studio